Ромын хамба ирэх хавар Умард Солонгост айлчлахаар төлөвлөж байна
Ромын хамба Франциск ирэх хавар Умард Солонгост айлчлахаар төлөвлөж байгаа талаар Өмнөд Солонгосын эрх баригч ардчилсан Тобуро намын тэргүүн Ли Хве Чхан Ионхап агентлагт өнөөдөр мэдээлсэн байна.
Мэдээллийн алба

Ромын хамба Франциск ирэх хавар Умард Солонгост айлчлахаар төлөвлөж байгаа талаар Өмнөд Солонгосын эрх баригч ардчилсан Тобуро намын тэргүүн Ли ХвеЧхан Ионхап агентлагт өнөөдөр мэдээлсэн байна.
Энэ өдрүүдэд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Франц улсад төрийн айлчлал хийж байна. Үүний дараагаар Итали, Ватикан, Бельги, Дани улсуудад айлчлахаар төлөвлөсөн байгаа аж. МунЖэИн Ерөнхийлөгч Франц улсад төрийн харин Италид албан ёсны айлчлал хийж 2 орны харилцаа хамтын ажиллагааны тухай хөндөж хэлэлцэхээр төлөвлөснийг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлсэн юм. Бүр тодруулбал, Парист гадаад бодлого аюулгүй байдлын, Ромд эдийн засгийн түншлэлийн асуудлыг онцгойлон хэлэлцэх юм байна.
Үүний дараа Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ватиканд албан ёсны айлчлал хийнэ. Энэ үеэр Умард Солонгост айлчлахыг хүссэн Ким Жон Ун удирдагчийн урилгыг Ромын хамбад гардуулж өгөх тухай Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн засаг захиргааны төлөөлөгч мэдэгдсэн юм.


















