Ромын пап дэлхий ертөнцөд энх тайвныг уриаллаа
Католик шашны тэргүүн Францис жил бүр зул сарын баярын өдөр олон нийтэд хандсан илтгэл тавьдаг бөгөөд энэ удаад дэлхийн халуун цэг болсон Сирид энх тайван тогтоохыг уриаллаа.
Мэдээллийн алба

Католик шашны тэргүүн Францис жил бүр зул сарын баярын өдөр олон нийтэд хандсан илтгэл тавьдаг бөгөөд энэ удаад дэлхийн халуун цэг болсон Сирид энх тайван тогтоохыг уриаллаа.
Тэрбээр Алеппо хотын дайны хөлд ядарч туйлдсан иргэдэд шууд тусламжийн гараа сунгахыг олон улсад уриалахын зэрэгцээ хамгийн чухал нь өнгөрсөн таван жилийн турш үргэлжилж байгаа Сирийн хямралыг эцэслэж, байдлыг тогтворжуулахын тулд олон улсын хамтын нийгэмлэгүүдийг хүчин чармайлт гаргахыг уриаллаа.
Мөн хүн төрөлхтөнд аюул заналхийлсэн алан хядагчдын гэмт үйлдлийн уршгаар бие сэтгэлээрээ шархалсан хэн бүхэнд энх тайвныг хүсэн ерөөлөө. Үүний зэрэгцээ дүрвэгч, цагаачдын төлөө залбирахаа мартахгүй байхыг ч сануулсан байна. Ромын папыг ийнхүү олон нийтэд хандан үг хэлэх үеэр Ватиканы эргэн тойронд аюулгүй байдлыг чангатгаж, том оврын авто машиныг олон хүн цугласан талбай руу орохыг хориглосон байна.
Учир нь өнгөрсөн даваа гарагт Берлины зул сарын үзэсгэлэн худалдааны үеэр гарсан шиг террорист халдлага энэ үеэр дахин гарахаас урьдчилан сэргийлсэн байна.



















