Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Ромын Пап Франсис ижил хүйстнүүдийн талаар юу хэлэв?

Ромын Пап Франсис ижил хүйстнүүдийг дорд үзэж, тэдэнд ялгавартай хандаж болохгүй гэж мэдэгдсэн байна. Бразилаас буцах замдаа тэрээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ "Хэрэв хэн нэг хүн ижил хүйстнээ сонирхдог, бурхныг шүтдэг, өөдрөг хүсэл зоригтой бол түүнийг шүүдэг би хэн юм бэ?" гэж хэлсэн байна.

РА
РАЛЬДИЙ.А

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ромын Пап Франсис ижил хүйстнүүдийн талаар юу хэлэв?
Ромын Пап Франсис ижил хүйстнүүдийн талаар юу хэлэв?. Зураг: МҮОНРТ

Ромын Пап Франсис ижил хүйстнүүдийг дорд үзэж, тэдэнд ялгавартай хандаж болохгүй гэж мэдэгдсэн байна. Бразилаас буцах замдаа тэрээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ "Хэрэв хэн нэг хүн ижил хүйстнээ сонирхдог, бурхныг шүтдэг, өөдрөг хүсэл зоригтой бол түүнийг шүүдэг би хэн юм бэ?" гэж хэлсэн байна.

Түүний энэ мэдэгдэл нь пап асан 16-р Бенедиктийн ижил хүйстнүүдийн талаар баримталдаг байр сууриас илүү эвлэрэнгүйд тооцогдож байгаа юм. Пап Франсис эмэгтэй хуврагуудын талаар ярихдаа "Эмэгтэйчүүдийн сүмд гүйцэтгэх үүргийг хязгаарлах ёсгүй" гэж хэлсэн байна. Пап Бенедиктийн халааг авснаасаа таван сарын дараа Франсис ижил хүйстнүүдийг нийгэмд бүрэн хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэж мэдэгдээд байгаа юм. Дашрамд дурдахад 16-р Бенедикт ижил хүйстнүүдэд таагүй ханддаг байсан билээ. Тиймдээ ч түүнийг Италид айлчилж олны өмнө гарах үед ижил хүйстнүүд гудамжинд цуглан хоорондоо үнсэлцэж, түүнийг "угтан" авч байсан удаатай.
Э.АМАР

Хуваалцах