Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Ромын пап Франциск АНУ-д айлчилна

Ромын пап Франциск Кубт хийсэн гурван өдрийн айлчлалаа өндөрлөж, өнөөдөр АНУ-д хөл тавих гэж байна. Тэрбээр Вашингтон хотноо Цагаан ордонд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамад бараалхахын сацуу америкийн католик шашинтнуудын төлөөлөлтэй уулзалт хийх юм байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ромын пап Франциск АНУ-д айлчилна
Ромын пап Франциск АНУ-д айлчилна. Зураг: МҮОНРТ

Ромын пап Франциск Кубт хийсэн гурван өдрийн айлчлалаа өндөрлөж, өнөөдөр АНУ-д хөл тавих гэж байна. Тэрбээр Вашингтон хотноо Цагаан ордонд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамад бараалхахын сацуу америкийн католик шашинтнуудын төлөөлөлтэй уулзалт хийх юм байна.

Мөн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэлнэ. Олон жилийн дараа анх удаа НҮБ-ын төв байранд хөл тавьж байгаа энэ айлчлалынхаа явцад Ромын тэргүүн хамба НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мунтай уулзахаар төлөвлөөд байгаа юм байна. Мөн Аюулгүйн Зөвлөлийг одоо даргалж байгаа ОХУ-аас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Виталий Чуркинтай хийх уулзалт энэ сарын 25-нд болохоор товлогджээ. Түүнээс гадна Франциск ламтан Филадельфид гадаа ил талбайд 1,5 сая шахам хүнд нэгэн зэрэг залбирал сургаалиа айлдана гэж айлчлалын хөтөлбөрт нь орсон байна. Үүний зэрэгцээ америкчуудын дийлэнх хувь нь одоогийн Ромын Пап ламын үйл ажиллагааг эерэгээр дүгнэдэг гэсэн олон нийтийн санал асуулгын дүн өчигдөр нийтлэгдсэн байна.

“MSNBC” телевизийн сувгаас наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 9-ний хооронд явуулсан санал асуулгад оролцогсдын 51 орчим хувь нь Пап ламын явуулж байгаа үйл ажиллагаанд нааштай ханддагаа илэрхийлсэн юм байна. Харин 9 хувь нь таагүй ханддаг гэсэн бол, 27 хувь нь энэ тухайд ямар нэг тодорхой бодолгүй явдаг гэсэн хариулт өгчээ. Ромын тэргүүн хамба уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаархи болон капитализмын сөрөг үр дагавруудын талаар нэлээд анхаарал татсан мэдэгдлүүд хийж байсан билээ.

Хуваалцах