Ромын пап Монголчуудын төлөө залбирна
Ромын пап Азийн орнуудад хийх анхны айлчлалаа БНСУ-аас эхэлсэн билээ.
Мэдээллийн алба

Ромын пап Азийн орнуудад хийх анхны айлчлалаа БНСУ-аас эхэлсэн билээ.
Тэрбээр энэхүү айлчлалынхаа хүрээнд манай улсад зочлоогүй ч монголчуудыг тэнгэрээс адислалаа.
Ватиканы тэргүүн Монголын тэнгэрт нисэн өнгөрөх үедээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид цахилгаан утас илгээжээ.
Пап лам захидалдаа “Би яг одоо Монгол Улсын дээгүүр нисч байна. Танд болон танай ард түмэнд илгээсэн чин сэтгэлийн мэндчилгээг минь хүлээн авна уу.
Би Монгол Улсын хөгжил цэцэглэлт, монголчуудын эрүүл энхийн төлөө залбирах болно гэжээ.


















