Ромын пап уучлал хүсэв
Католик шашны тэргүүн, Ромын пап Франциск сүүлийн үед дэгдсэн Ром, Ватиканыг тойрсон дуулианы өмнөөс олон нийтээс уучлал гуйжээ. Тэрээр 7 хоног бүр номлол айлддаг Гэгээн Петрийн талбайд
Мэдээллийн алба

Католик шашны тэргүүн, Ромын пап Франциск сүүлийн үед дэгдсэн Ром, Ватиканыг тойрсон дуулианы өмнөөс олон нийтээс уучлал гуйжээ. Тэрээр 7 хоног бүр номлол айлддаг Гэгээн Петрийн талбайд цугласан олонд хандан өчигдөр уучлалт гуйсан байна. Пап Франциск Ром болон католик шашны сүмийнхнийг тойрсон сүүлийн үеийн хэд хэдэн хэргээс яг алинд нь уучлал хүссэнээ тодруулж хэлээгүй юм байна.
Гэхдээ ажиглагчдын үзэж байгаагаар Папын энэ мэдэгдэл саяхан Ватиканы сүмийн нэгэн санваартан ижил хүйстэн гэдгээ зарласан явдалтай холбоотой хэмээн таамаглацгааж байна. Энэ сарын эхээр Ватиканы бодлогын албанд шашин судлаачаар ажилладаг Польшийн санваартан ижил хүйстэн болохоо зарлаж, католик сүмийнхнийг ижил хүйстний асуудлаар баримталдаг хуучинсаг бодлогоо орхихыг уриалсан юм. Гэвч түүний энэ үйлдлийг Ватиканы сүм “ноцтой, хариуцлагагүй” хэмээн зэмлэж, Ватикан дахь албан тушаалаас нь огцруулсан юм.


















