Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Ромын Пап уур амьсгалын асуудлаарх НҮБ-ын бага хуралд оролцохгүй болжээ

Ромын пап Францис Дубайд болох Уур амьсгалын асуудлаарх НҮБ-ын бага хуралд оролцох байснаа цуцалжээ. Ханиад хүрч уушги нь үрэвссэн түүний бие сайжирсан боловч эмч нар түүнийг энэ аялалд явахгүй байхыг зөвлөсөн байна

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ромын Пап уур амьсгалын асуудлаарх НҮБ-ын бага хуралд оролцохгүй болжээ
Ромын Пап уур амьсгалын асуудлаарх НҮБ-ын бага хуралд оролцохгүй болжээ. Зураг: МҮОНРТ

Ромын Пап Францис Дубайд болох Уур амьсгалын асуудлаарх НҮБ-ын бага хуралд оролцох байснаа цуцалжээ. Ханиад хүрч уушги нь үрэвссэн түүний бие сайжирсан боловч эмч нар түүнийг энэ аялалд явахгүй байхыг зөвлөсөн байна. Ватиканаас иш татан “Ройтерс”-ийн мэдээлснээр, Ромын пап бямба гарагийн өглөө Дубай хотод НҮБ-ын бага хуралд оролцогчдод хандаж үг хэлэх төлөвлөгөөтэй байжээ. Тэрээр уушгины үрэвсэл туссан боловч Дубай явах бодолтой байгаагаа өмнө нь мэдэгдэж байсан юм. Энэ санаа нь биеллээ олсон бол тэрээр, өөрийн тэргүүлэх зорилтын нэг хэмээн мэдэгддэг Уур амьсгалын асуудлаар НҮБ-ын бага хуралд үг хэлсэн Ватиканы анхны тэргүүн болох байжээ. Энэ удаагийнх Пап ламтан эрүүл мэндийн шалтгаанаар хилийн чанадын айлчлалаа цуцалсан хоёр дахь тохиолдол болж байна. Урьд нь өвдөгний шөрмөс нь үрэвссэний учир Конго, Өмнөд Суданы айлчлал нь цуцлагдаж байжээ.

Хуваалцах