Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Ромын пап зул сарын баярыг тохиолдуулан сүсэгтэн олонд хандаж уламжлалт илгээлтээ сонордууллаа

Ромын пап Франциск Зул сарын баярыг тохиолдуулан сүсэгтэн олонд хандаж уламжлалт илгээлтээ сонордууллаа. Тэргүүн хамбатан ахан дүүсэг байж, харилцан ойлголцож, аж төрөхийг бүх

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ромын пап зул сарын баярыг тохиолдуулан сүсэгтэн олонд хандаж уламжлалт илгээлтээ сонордууллаа
Ромын пап зул сарын баярыг тохиолдуулан сүсэгтэн олонд хандаж уламжлалт илгээлтээ сонордууллаа. Зураг: МҮОНРТ

Ромын пап Франциск Зул сарын баярыг тохиолдуулан сүсэгтэн олонд хандаж уламжлалт илгээлтээ сонордууллаа. Тэргүүн хамбатан ахан дүүсэг байж, харилцан ойлголцож, аж төрөхийг бүх ард түмэн, соёл, шашны төлөөллүүдэд хүсчээ. Ромын пап шашин шүтлэгийн ялгаатай байдлыг аюул биш, харин нийтийн баялаг юм гэж онцолсон байна. Ромын пап түүнчлэн олон улсын асуудлын талаар бодолхийлж үзэхийг уриалжээ.

Тухайлбал, Сири дэх цэргийн ажиллагаа удахгүй дуусна гэж найдаж байгаагаа илэрхийлсний сацуу, бүх талын эрх ашигт нийцсэн улстөрийн шийдэл боловсруулахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриалсан байна. Пап лам Франциск түүнчлэн Йемен, Украины хямралуудын талаар дурджээ.

“Өнө удаан энх тайвныг сэргээн тогтоохоор эрмэлзэж байгаа Украин орны хүсэл мөрөөдөл Бурхны ивээлээр биелэх болтугай” гэж тэр илгээлтдээ өгүүлсэн байна.

Хуваалцах