Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Роналду: Кинонд тоглож л байвал "олны хэсэгт" гүйсэн ч яахав

Испанийн хөлбөмбөгийн “Реал Мадрид” клубын супер од Криштиану Роналду тамирчны замналаа дуусгаад кино урлагийн салбарт орно гэжээ.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Роналду: Кинонд тоглож л байвал "олны хэсэгт" гүйсэн ч яахав
Роналду: Кинонд тоглож л байвал "олны хэсэгт" гүйсэн ч яахав. Зураг: МҮОНРТ

Испанийн хөлбөмбөгийн “Реал Мадрид” клубын супер од Криштиану Роналду тамирчны замналаа дуусгаад кино урлагийн салбарт орно гэжээ.

Тэрбээр “Би ирээдүйд Холливудын кинонд тоглохыг хүсдэг. Надад урилга ирж байсан шүү. Гэхдээ хөлбөмбөг, кино урлаг хоёрыг нэгэн талбайд зэрэг тоглож болохгүй. Гол дүрийг арай дийлэхгүй болов уу. Туслах дүрд ч олигтой тоглож чадахгүй байх. Олны хэсэгт гүйж байж болох юм. Би суралцах дуртай. Жүжиглэх урлагт сайн жүжигчдийн дотор орж байж л суралцах боломжтой. Жаахан суралцвал боломжийн амжилтад хүрч чадна гэдэгтээ эргэлзэхгүй байгаа. Ер нь бол би эрт, орой хэзээ нэгэн цагт кинонд тоглоно гэдэгтээ итгэлтэй байдаг. Жижиг дүрүүдээс эхэлнэ дээ" хэмээн ирээдүйн шинэ замналынхаа талаар ярьсан байна.

Хуваалцах