Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“Рошен” сүлжээ дэлгүүрийг үл таних этгээдүүд шатаах гэж оролджээ

Урьдчилсан мэдээллээс үзэхэд хар хувцастай, баг зүүсэн хоёр этгээд дэлгүүр рүү шатамхай бодистой сав шидээд зугтсан байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Рошен” сүлжээ дэлгүүрийг үл таних этгээдүүд шатаах гэж оролджээ
“Рошен” сүлжээ дэлгүүрийг үл таних этгээдүүд шатаах гэж оролджээ. Зураг: МҮОНРТ

Украины нийслэл Киев хотын Юрий Гагарины өргөн чөлөөнд “Рошен” сүлжээ дэлгүүрийг үл таних этгээдүүд шатаах гэж оролджээ. Урьдчилсан мэдээллээс үзэхэд хар хувцастай, баг зүүсэн хоёр этгээд дэлгүүр рүү шатамхай бодистой сав шидээд зугтсан байна.

Азаар гал мухлагийн зөвхөн гадна хэсгийг хамарчээ. Үүнээс өмнөхөн буюу энэ сарын 18-нд Киев хотод “Рошен” чихрийн сүлжээ дэлгүүрийг шатаах гэсэн бас нэг оролдлого гарсан юм. Энэ хэргийг үйлдсэн хүнийг саатуулсан байна. Шалгалтаар дэлгүүр шатаах гэж оролдсон этгээд нь хэт даврагч байгууллагын гишүүн болох нь тогтоогджээ.

“Рошен” нь жилд 450 мянган тонн чихэр үйлдвэрлэдэг, дэлхийд томд тооцогддог чихрийн үйлдвэрлэгч юм. “Рошен” гэдэг нэр нь энэ корпорацийг үүсгэн байгуулагч, Украины Ерөнхийлөгч Петр Порошенкогийн овгийн эхний ба сүүлчийн үеийг авч хаяад үлдсэн хэсгээс үүссэн.

Петр Порошенко 2014 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхдаа төрийн тэргүүн болсон тохиолдолд компаниа худалдана гэж мэдэгдэж байсан юм. Ингээд 2016 онд “Рошчайлд” хөрөнгө оруулалтын компанийн итгэмжлэгдсэн удирдлагад шилжүүлсэн байна.

Харин одоо тэрбээр төрийн тэргүүний бүрэн эрхийн хугацаандаа бизнестээ нөлөөлж чадахааргүй болжээ.

Хуваалцах