Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Россия" олон улсын баримтат кино наадамд монгол найруулагчдын бүтээл оролцлоо

"Россия" олон улсын баримтат кино наадамд Монголоос МҮОНРТ-ийн найруулагч, соёлын тэргүүний ажилтан Н.Чингисийн “Хорьдол сарьдагийн нүүдэл”, “Хатаръя л даа”, "“Алтан нарны үр сад”, залуу кино найруулагч Ц.Дэнсмаагийн "Аргал" баримтат кино оролцсон бөгөөд орос дуу оруулалттайгаар үзэгчдийн хүртээл бо

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Россия" олон улсын баримтат кино наадамд монгол найруулагчдын бүтээл оролцлоо
"Россия" олон улсын баримтат кино наадамд монгол найруулагчдын бүтээл оролцлоо. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын кино урлагийн холбоо, Оросын кино урлаг, соёл, шинжлэх ухааны үндэсний академи тус улсын Соёлын яамны ивээл дор энэ сарын 15-20-нд Екатеринбург хотноо "Россия" олон улсын баримтат кино наадмыг 32 дахь жилдээ зохион байгуулжээ. Оросын хамгийн ууган кино наадмын нэгд зүй ёсоор тооцогддог уг арга хэмжээ ОХУ-ын шилдэг гурван кино наадмын нэг юм байна.

"Россия" олон улсын баримтат кино наадамд Монголоос МҮОНРТ-ийн найруулагч, соёлын тэргүүний ажилтан Н.Чингисийн “Хорьдол сарьдагийн нүүдэл”, “Хатаръя л даа”, "“Алтан нарны үр сад”, залуу кино найруулагч Ц.Дэнсмаагийн "Аргал" баримтат кино оролцсон бөгөөд орос дуу оруулалттайгаар үзэгчдийн хүртээл болсон юм. Түүнчлэн найруулагч Н.Чингис, Ц.Дэнсмаа нарт ОХУ-ын Соёлын яамны Талархлын жуух бичиг гардуулахаар болжээ.

"Россия" олон улсын баримтат киноны нээлттэй наадам 1988 оноос зохион байгуулагдаж байгаа бөгөөд баримтат киноны олон улсын уран бүтээлчдийн дунд зохиогддог хамгийн том чуулга уулзалтуудын нэг нь юм. Тухайлбал, Уг наадамд оролцсоноор Герман, Франц, Испани, Ирланд, Финланд, Хятадын баримтат киноны уран бүтээлчидтэй хамтран ажиллах, олон улсын том кино наадмуудад оролцох, хамтарсан контент бүтээх орчин бүрэлддэг зэрэг олон гарц нээгдэг аж.

Хуваалцах