Ротари хөдөлгөөнийнхөн хоёр оюутны төлбөрийг даана
Олон улсын Ротари хөдөлгөөн, Ротари 3450 бүсэд харъяалагдах “Цэцээ гүн Ротаракт” клуб нийгэмд чиглэсэн төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлсээр ирсэн билээ.
Мэдээллийн алба

Олон улсын Ротари хөдөлгөөн, Ротари 3450 бүсэд харъяалагдах “Цэцээ гүн Ротаракт” клуб нийгэмд чиглэсэн төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлсээр ирсэн билээ.
Энэ жилээс тус клуб өөрийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөртэй болж байгаа аж. Тиймээс их, дээд сургуулийн төлбөрийн асуудлаа шийдэж чадаагүй бүтэн өнчин хоёр оюутны сургалтын төлбөрийг хандивын үдэшлэг хэлбэрээр цуглуулах арга хэмжээг “АМБРОСИА” ресторанд энэ сарын 29-нд 19:00 цагаас зохион байгуулах юм байна.


















