Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Румын улсын Авлигатай тэмцэх байгууллагын дарга ажлаа өөрчиллөө

Румын улсын Ерөнхий прокурорын газрын Авлигатай тэмцэх асуудал хариуцсан прокуророор ажиллаж байсан Лаура Ковесийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай Ерөнхийлөгчийн зарлиг гарсны дараагаар Ерөнхий прокурор нь түүнийг 2016-2020 оны хооронд хэрэгжүүлэх Авлигын эсрэг стратегийг хариуцсан прокуророор томил

АТ
Авлигатай Тэмцэх газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Румын улсын Авлигатай тэмцэх байгууллагын дарга ажлаа өөрчиллөө
Румын улсын Авлигатай тэмцэх байгууллагын дарга ажлаа өөрчиллөө. Зураг: МҮОНРТ

Румын улсын Ерөнхий прокурорын газрын Авлигатай тэмцэх асуудал хариуцсан прокуророор ажиллаж байсан Лаура Ковесийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай Ерөнхийлөгчийн зарлиг гарсны дараагаар Ерөнхий прокурор нь түүнийг 2016-2020 оны хооронд хэрэгжүүлэх Авлигын эсрэг стратегийг хариуцсан прокуророор томилсон байна.

Сөрөг хүчний намынхан урьд нь түүнийг намдаа нэгдэхийг урьж байсан боловч түүний шинэхэн томилгооны дараагаас саналаа буцаан авчээ. Ковесийн хувьд Прокурорын газрын Авлигатай тэмцэх нэгжийн даргаар ажиллах хугацаандаа олон тооны хууль тогтоогч, төрийн албан хаагч, бизнес эрхлэгчдийг шалгажээ.

Румын улсын Ерөнхийлөгч Клаус Йонханнис түүнийг дэмжиж байсан боловч Социал-Ардчилсан намын зүгээс Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлээгүй учраас чөлөөлнө хэмээн сүрдүүлж ийнхүү чөлөөлсөн байна. Гэсэн хэдий ч тэр авлигын эсрэг үйл ажиллагаагаа цаашид улам эрчимжүүлж, тэмцэнэ гэдгээ мэдэгджээ.

Хуваалцах