Румын улсын ерөнхий сайд огцрох хүсэлт гаргажээ
Румын улсын Ерөнхий сайд Михай Тудос албан тушаалаасаа огцрох өргөдлөө гаргаж Ерөнхийлөгч Клаус Иоханнист өргөн бариад байна. Румыны эрх баригч Социал Демократ намын гүйцэтгэх хорооны
Мэдээллийн алба

Румын улсын Ерөнхий сайд МихайТудос албан тушаалаасаа огцрох өргөдлөө гаргаж Ерөнхийлөгч Клаус Иоханнист өргөн бариад байна. Румыны эрх баригч Социал Демократ намын гүйцэтгэх хорооны олон цаг үргэлжилсэн хуралдаанаар Ерөнхий сайд МихайТудост улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргасан.
Энэ нь эрх баригч намын тэргүүн ЛивиуДрагня Ерөнхий сайд МихайТудос нарын хооронд үүссэн санал зөрөлдөөн хурцадсаны илрэл гэж орон нутгийн хэвлэлүүд тодорхойлж байна. Ерөнхий сайд, намын дарга нарын санал зөрөлдөөн дотоод хэргийн сайд Кармен Данийг албан тушаалаас нь огцруулах асуудлаас үүсэлтэй юм байна. Ерөнхий сайд огцруулахыг шаардаж байсан бол эрх баригч намын дарга эсрэг саналтай байсан юм.
Гэвч эрх баригч намын даргын энэ маргаанд ялалт байгуулж ерөнхий сайдад улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэрийг гүйцэтгэх хорооныхоо хурлаас гаргуулаад байна. Өнөөдөр социал демократууд шинэ ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах юм байна. Тудос нь өнгөрсөн оны 6 дугаар сарын 29-ны өдрөөс ерөнхий сайдаар ажиллаж эхэлсэн юм.


















