Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Русский дом”-д Шар тосны баяр болно

Оросын ард түмний өвлийг үдэж хаврыг угтдаг “Масленица” буюу Шар тосны баярыг Улаанбаатар дахь “Русский дом” буюу хуучнаар Оросын шинжлэх ухаан, соёлын төв энэ сарын 6-нд гаднах талбайдаа тэмдэглэхээр болжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Русский дом”-д Шар тосны баяр болно
“Русский дом”-д Шар тосны баяр болно. Зураг: МҮОНРТ

Оросын ард түмний өвлийг үдэж хаврыг угтдаг “Масленица” буюу Шар тосны баярыг Улаанбаатар дахь “Русский дом” буюу хуучнаар Оросын шинжлэх ухаан, соёлын төв энэ сарын 6-нд гаднах талбайдаа тэмдэглэхээр болжээ.

Энэ үеэр “Русский дом”-ийн гаднах талбайд хоол амттаны болон бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, урлагийн тоглолт, гар урлал, уран зургийн мастер-класс, Мульткино хүүхэлдэйн киноны наадам, уралдаан тэмцээнүүд болох юм байна.

Тус арга хэмжээнд Орос нэрийн барааны дистрибьютор компаниуд болон орос бэлэг дурсгалын дэлгүүрүүд, орос хоолны ресторан, гар урчууд болон уран бүтээлчид оролцоход нээлттэй бөгөөд асар талбайг үнэ төлбөргүй гаргаж өгөх аж. Түүнчлэн 461026, 458682, 95872497, 90059099 утсаар зохион байгуулагчидтай холбогдох боломжтой.

Хуваалцах