“Русский Дом” ОХУ-ын Тусгаар тогтнол, эрх чөлөөний өдрийг тэмдэглэлээ /Фото/
“Русский Дом”-д зохион байгуулагдсан ОХУ-ын Тусгаар тогтнол, эрх чөлөөний өдрийн арга хэмжээний фото сурвалжилгыг хүргэж байна
Мэдээллийн алба

Жил бүрийн зургаадугаар сарын 12-ны өдөр хойд хөрш Тусгаар тогтнол, эрх чөлөөний өдрөө өргөн дэлгэр тэмдэглэдэг. Тэгвэл энэ өдөр буюу өчигдөр Улаанбаатар дахь “Русский Дом” буюу хуучнаар Оросын шинжлэх ухаан, соёлын төв тогтсон уламжлал ёсоор соёлын олон төрлийн арга хэмжээ зохион байгуулж монголчуудад, Монгол Улсад оршин суугаа эх орон нэгтнүүддээ бэлэг барилаа.
Тодруулбал, “Русский Дом”-д ОХУ-ын Төрийн далбааг мандуулах ёслол, орос номын яармаг худалдаа, зураач Энхбатын Цолмонбатын “Сэтгэгдлийн үдшүүд” уран зургийн үзэсгэлэн, ОХУ-ын Москва хотын хөгжмийн академийн дуурийн дуулаачийн ангийн оюутан Ганбаатарын Барсболдын “Боргоцой хүү” цомгийн нээлт, Монгол урлагийн мастеруудын оролцсон баярын концерт, Монгол Улсад оршин суугаа орос иргэддээ шагнал гардуулах ёслол зэрэг арга хэмжээ боллоо.
Эрхэм уншигч танд “Русский Дом”-д зохион байгуулагдсан ОХУ-ын Тусгаар тогтнол, эрх чөлөөний өдрийн арга хэмжээний фото сурвалжилгыг хүргэж байна.














































