Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

С.Амарсайхан: Мэргэжлийн байгууллагууд асуудлын зовлон тоочих биш шийдэл, гарц ярих хэрэгтэй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан 2019 оны 03 дугаар сарын 31-ны өдөр буюу ням гарагт Нийтийн тээврийн газар, Тээврийн замын цагдаа, НАЗХГ-ын удирдлагуудтай уулзаж түгжрэлийг хэрхэн яаж бууруулах, ямар зохицуулалт хийх,

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
С.Амарсайхан: Мэргэжлийн байгууллагууд асуудлын зовлон тоочих биш шийдэл, гарц ярих хэрэгтэй
С.Амарсайхан: Мэргэжлийн байгууллагууд асуудлын зовлон тоочих биш шийдэл, гарц ярих хэрэгтэй. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан 2019 оны 3 дугаар сарын 31-ны өдөр буюу ням гарагт Нийтийн тээврийн газар, Тээврийн замын цагдаа, НАЗХГ-ын удирдлагуудтай уулзаж түгжрэлийг хэрхэн яаж бууруулах, ямар зохицуулалт хийх, явган зорчигчийн аюулгүй байдлыг хангасан орчин бүрдүүлэх зэрэг асуудалтай холбоотой уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар:

Зарим тодорхой замын эгнээг хөрвөх чадвартай болгохНийтийн тээврийн маршрутыг богино эргэлтээр явуулахЗарим нэг түр зогсох тэмдгийг цагийн хязгаартайгэрэ хэрэгжүүлэхЯвган зорчигчийн аюулгүй байдлыг хангах орчин бүрдүүлэхБосоо болон хэвтээ тэмдэг тэмдэглэгээг засаж сайжруулах, угааж тодруулахЗамыг тэмдэг тэмдэглэгээг тоолж, олон улсын жишигт нийцсэн нэг стандартад нийцүүлэхАвто худалдааны төвүүд болон байгууллагын зогсоолуудын зохицуулагчтай болгох давхар зогсоолын ерөнхий төлөвлөгөө гаргахХувиараа такси үйлчилгээнд явах иргэдийг бүртгэж, насжилт өнгө үзэмжийн шаардлага тавьж нэгдсэн ялгагдах тэмдэг, тоолуур зэргийг зохион байгуулахАчилт түгээлт хийж буй компаниуд холбогдох дүрэм журмыг мөрдөн ажиллах зэрэг ажлуудыг ажлын хэсэг байгуулж 6-р сарын 1-ний дотор хэрэгжүүлж дууссан байх үүрэг чиглэлийг гаргалаа.

Эдгээр ажлууд хэрэгжснээр авто замын түгжрэл тодорхой хэмжээгээр буурах, замын тэмдэг тэмдэглэгээ нэгдсэн стандарттай болох давуу талтай юм.

Хотын захирагч С.Амарсайхан “Улсын ажлыг албан өрөөнөөс удирдахгүй, ажил хариуцсан газрууд бие биедээ асуудлаа чихэх биш нийтийн эрх ашгийн төлөө эрхэлсэн ажилдаа эзэн болж ажиллах, дараагийн уулзалтаар мэргэжлийн байгууллагууд ажил асуудлынхаа зовлон тоочих биш, шийдэл гарц ярьж орж ирэх хэрэгтэй” байна гэв.

Хуваалцах