Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

С.Амарсайхан "Налайх тохижилт үйлчилгээ" ОНӨААТҮГ-т хог тээврийн автомашины дэмжлэг үзүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан 09 сарын 07-ны бямба гаригт Налайх дүүрэгт ажиллалаа. Тэрбээр "Налайх Тохижилт үйлчилгээ" ОНӨААТҮГ-аар зочлон ажилчидтай нь уулзаж ярилцан, тулгамдаж буй асуудал бэрхшээлийг нь сонслоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
С.Амарсайхан "Налайх тохижилт үйлчилгээ" ОНӨААТҮГ-т хог тээврийн автомашины дэмжлэг үзүүлнэ
С.Амарсайхан "Налайх тохижилт үйлчилгээ" ОНӨААТҮГ-т хог тээврийн автомашины дэмжлэг үзүүлнэ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан 09 сарын 07-ны бямба гаригт Налайх дүүрэгт ажиллалаа.
Тэрбээр "Налайх Тохижилт үйлчилгээ" ОНӨААТҮГ-аар зочлон ажилчидтай нь уулзаж ярилцан, тулгамдаж буй асуудал бэрхшээлийг нь сонслоо.

Мөн Баялагийн хонхор дахь хогийн цэгт газар дээр нь очиж, нийслэлийн төсвөөс хийгдэж эхэлж байгаа хөрөнгө оруулалтын ажилтай нь танилцахын зэрэгцээ "Налайх Тохижилт үйлчилгээ" ОНӨААТҮГ-т хог тээврийн машины дэмжлэг үзүүлэхээр боллоо.

Дашрамд дурдахад олон жилийн туршид хуримтлагдсан Баялагийн хонхор дахь хогийн цэгийн асуудлыг цэгцлэх, хог тээврийн менежментийг сайжруулах хүрээнд нийслэлийн төсвөөс 800 гаруй сая төгрөгний хөрөнгө оруулалтыг шийдвэрлэсэн. Жинлэгч автопүү, гэрэлтүүлэг зэрэг ажлууд эхнээсээ хийгдэж байна.

Цаашид 50 хэмийн хүйтэнд тэсвэртэй дугаар таньдаг камер, цахилгаан трансформатор, авто ачигч буюу ковш, том хово зэрэг шаардлагатай техник хэрэгсэл олгогдох юм.

Эх сурвалж: Нийслэлийн Налайх дүүргийн Засаг Даргын Тамгын газар

Хуваалцах