Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

С.Батмөнхийг АТГ-аас дахин шалгаж байна

Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга асан С.Батмөнхийг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхлээд байгаа юм.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
С.Батмөнхийг АТГ-аас дахин  шалгаж байна
С.Батмөнхийг АТГ-аас дахин шалгаж байна. Зураг: МҮОНРТ

Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга асан С.Батмөнхийг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхлээд байгаа юм.

Одоогоор Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаад байгаа С.Батмөнх нь ИНЕГ-ын даргаар ажиллаж байх үедээ тендер сонгон шалгаруулалт хийх явцад ашиг сонирхлын улмаас танил талдаа давуу эрх олгосон, байгууллагад хэрэгцээтэй томоохон багаж төхөөрөмж, тавилга, эд зүйлсийг худалдан авахдаа мөн хууль зөрчсөн хэрэгт сэжигтнээр татагдсан юм.

Мөн С.Батмөнхийн хэрэгт мөнгө угаасан байж болзошгүй үйлдлүүд илэрсэн тул хэд хэдэн хүнийг түүний хамсаатнаар сэжиглэн, шалгаж эхэлсэн байна.

Түлхүүр үг:С.Батмөнхийг АТГ-аас дахин шалгаж байна
Хуваалцах