Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

С.Батцэцэг дэлхийн аваргын хошой медальтан болно

Дэлхийн аваргын алт, мөнгө, олимпийн хүрэл медальт гавьяат тамирчин С.Батцэцэг Лас Вегасын татамид алтын төлөө барилдахаар болсон.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
С.Батцэцэг дэлхийн аваргын хошой медальтан болно
С.Батцэцэг дэлхийн аваргын хошой медальтан болно. Зураг: МҮОНРТ

Дэлхийн аваргын алт, мөнгө, олимпийн хүрэл медальт гавьяат тамирчин С.Батцэцэг Лас Вегасын татамид алтын төлөө барилдахаар шалгарсан. Ингэснээр тэрбээр дэлхийн аваргын хошой мөнгө эсвэл алтан медальтан болох нь тодорхой боллоо. Мөн Дэлхийн аваргад оролцож байгаа Монголын тамирчдаас Гавьяат тамирчин О.Насанбурмаагийн дараа олимпийн эрхээ халаасалж чадлаа.

Тэрбээр энэ дэлхийн аваргад Унгар, Турк, Латви, Беларусын бөхчүүдийг хожиж, мөнгөн медалийн болзол ханган алтан медалийн төлөө Японы Рисако Кавайтай барилдахаар шалгараад байна.

Мөн эрэгтэйчүүдийн 65 кг-д барилдаж буй гавьяат тамирчин Г.Мандахнаран шөвгийн наймд үлдээд байсан бөгөөд хүрэл медалийн төлөө ОХУ-ын С.Рамоновтой барилдана.

Хуваалцах