Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

С.Баярцогт: МАН-ын сайд нарыг огцруулах бол улс төрийн шийдэл

МАН-ыг Засгийн газарт хамтарч ажиллахдаа хангалтгүй гэсэн үнэлгээ авсан гэж дүгнэсэн АН сайд нарыг нь Засгийн газраас гаргах нь зүйтэй гэж үзсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
С.Баярцогт: МАН-ын сайд нарыг огцруулах бол улс төрийн шийдэл
С.Баярцогт: МАН-ын сайд нарыг огцруулах бол улс төрийн шийдэл. Зураг: МҮОНРТ

МАН-ыг Засгийн газарт хамтарч ажиллахдаа хангалтгүй гэсэн үнэлгээ авсан гэж дүгнэсэн АН сайд нарыг нь Засгийн газраас гаргах нь зүйтэй гэж үзсэн. Үүний дагуу өчигдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг МАН-ын зургаан сайдыг Засгийн газраас огцруулах тогтоолын төслийг өргөн барьсан билээ. Харин өнөөдөр холбогдох байнгын хороод хуралдаж сайд нарыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байгаа юм.

Дөнгөж сая Эдийн засгийн байнгын хороо хуралдаж Зам тээврийн сайд Н.Төмөрхүү болон Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар нарыг огцруулах саналыг дэмжлээ. Байнгын хорооны хуралдааны үеэр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт АН, МАН-ын хооронд байгуулсан гэрээний биелэлт хангалтгүй гэж үзсэн учир сайд нарыг огцруулах асуудлыг хэлэлцэж байгаа гэдгийг хэлээд тогтоолын төслийг Ерөнхий сайдын бүрэн эрхийн хүрээнд оруулж ирсэн учраас энэ бол улс төрийн шийдэл гэсэн юм.

Үргэлжлүүлэн НББСШУ-ны байнгын хорооны хуралдаанаар Хөдөлмөрийн сайд С.Чинзоригийг огцруулах эсэхэд санал хураахаар хэлэлцэж байна.

Хуваалцах