С.Баярцогт Үндсэн хуулийн цэцийн маргааны асуудлаар тайлбар хийв
Үндсэн хуулийн цэцэд 300 сая төгрөг шилжүүлсэн гэдэг бол Үндсэн хуулийн цэцийн 25 жилийн ойг тэмдэглэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг биелүүлэхээр Засгийн газраас баталсан мөнгө байсан хэмээн тайлбарлалаа.
Мэдээллийн алба

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр эхлээд Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн талаар хэлэхдээ “Үндсэн хуулийн цэцийн маргаан УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн тайлбарлаж байгаа шиг ганц, хоёр өдөр үргэлжилсэн зүйл биш. Бүтэн жил үргэлжилсний эцэст гарсан Үндсэн хуулийн цэцийн шийдвэр” гэдгийг онцоллоо.
Мөн Үндсэн хуулийн цэцэд 300 сая төгрөг шилжүүлсэн гэдэг бол Үндсэн хуулийн цэцийн 25 жилийн ойг тэмдэглэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг биелүүлэхээр Засгийн газраас баталсан мөнгө байсан хэмээн тайлбарлалаа.


















