Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Улс төр

С.Баярцогтыг огцруулах эсэхийг хэлэлцэнэ

Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэнэ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
С.Баярцогтыг огцруулах эсэхийг хэлэлцэнэ
С.Баярцогтыг огцруулах эсэхийг хэлэлцэнэ. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэнэ.

Учир нь түүнийг гадаадаас хуулийн зөвлөгөө авах нэрийдлээр АНУ-ын гэр бүлийн нэгэн компанид 17 тэрбум төгрөг өгөхөөр төсөвт тусгуулсныг эсэргүүцэж байна хэмээн өнгөрсөн баасан гарагт УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, Г.Уянга, Л.Цог нар огцруулах саналыг УИХ-ын даргад өргөн барьсан юм. Өчигдөр энэ асуудлыг УИХ дахь АН-ын бүлэг хэлэлцээд энэ тогтоолын төсөл нь гүтгэлгийн шинжтэй гээд С.Баярцогтыг огцруулах шаардлагагүй хэмээн үзсэн бөгөөд өнөөдөр ийнхүү байнгын хороогоор хэлэлцэх юм.

Хуваалцах