Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

С.Баярцогтыг огцруулах тогтоолын төсөл өргөн барив

УИХ-ын гишүүн О.Баасанхүү дөнгөж сая Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг Засгийн газрын гишүүнээс огцруулах тухай тогтоолын төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
С.Баярцогтыг огцруулах тогтоолын төсөл өргөн барив
С.Баярцогтыг огцруулах тогтоолын төсөл өргөн барив. Зураг: МҮОНРТ

УИХ-ын гишүүн О.Баасанхүү дөнгөж сая Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг Засгийн газрын гишүүнээс огцруулах тухай тогтоолын төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт нь хариуцсан салбараа удирдах чадваргүй, Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн гэж О.Баасанхүү гишүүн үзсэн байна. Түүнчлэн Засгийн газрын гишүүний ёс зүйн шаардлагыг хангахгүй гэсэн үндэслэлээр Засгийн газрын гишүүнээс огцруулахыг шаардаж байгаагаа танилцуулаад тогтоолын төсөл өргөн барьсан юм.

Хуваалцах