С.Баярцогтыг шалгах хүсэлтийг УИХ буцаажээ
Энэхүү хүсэлтийг УЕП судалж үзээд, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатарт мөн хүсэлтийг уламжилсан юм. Гэвч энэхүү хүсэлтийг УИХ-ын Тамгын газраас холбогдох газруудад буцаажээ.
Мэдээллийн алба

УИХ-ын гишүүн С.Баярцогтыг АТГ-аас хууль бусаар хөрөнгжсөн байж магадгүй гэх үндэслэлээр эрүү үүсгэн шалгах шаардлага, нөхцөл байдал үүсээд байгааг бид өмнө мэдээлж байсан. АТГ-ын зүгээс ч, түүний УИХ-ын бүрэн эрхийг түдгэлзүүлэн эрүү үүсгэн шалгах хүсэлтээ улсын ерөнхий прокурорт хүргүүлсэн. Энэхүү хүсэлтийг УЕП судалж үзээд, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатарт мөн хүсэлтийг уламжилсан юм.
Гэвч энэхүү хүсэлтийг УИХ-ын Тамгын газраас холбогдох газруудад буцаажээ.
Учир нь УИХ-ын тухай хуульд тодорхой зааснаар бол УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдэх явцдаа гэмт хэргийн газар нотлох баримттайгаар баригдсан бол бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор УИХ-д ирүүлнэ гэсэн хуулийн заалттай гэнэ.
Тиймээс, УИХ-ын тухай хуулийн заалттай зөрчилдсөн хүсэлт ирүүлсэн учраас УИХ-ын Тамгын газраас хүсэлтийг хүлээн авах боломжгүй хэмээн буцаажээ.
Юутай ч, УИХ-ын намрын чуулганаар УИХ-ын гишүүн С.Баярцогтод үүсээд байгаа нөхцөл байдал, асуудлыг цаашид хэлэлцэхгүй нь тодорхой боллоо.


















