Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

С.Баярцогтын асуудлыг намрын чуулганаар хэлэлцэнэ

УИХ-ын гишүүн С.Баярцогтын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал ирэх намрын чуулганаар хэлэлцэгдэхээр болон хойшлогдлоо.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
С.Баярцогтын асуудлыг намрын чуулганаар хэлэлцэнэ
С.Баярцогтын асуудлыг намрын чуулганаар хэлэлцэнэ. Зураг: МҮОНРТ

УИХ-ын гишүүн С.Баярцогтын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал ирэх намрын чуулганаар хэлэлцэгдэхээр болон хойшлогдлоо.

Учир нь өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт УИХ-ын хаврын чуулган хаалтаа хийж, гишүүд амралтаа авсан тул эл асуудал намрын чуулган руу шилжихээр болсон байна.

Өнгөрсөн зургадугаар сарын 25-нд УИХ-ын гишүүн С.Баярцогтын бүрэн эрхийг түтгэлзүүлэх хүсэлтийг Улсын ерөнхий прокурор УИХ-д өргөн мэдүүлсэн юм.

УИХ-ын гишүүн С.Баярцогтыг Швейцарийн банкин дахь нууц данс илэрсэнтэй нь холбогдуулан 10 гаруй төрийн бус байгууллага нэгдэн хууль бусаар хөрөнгөжсөн байж болзошгүй хэмээн үзэж шалгуулах хүсэлтээ Авлигатай тэмцэх газарт хандан тавьсан юм. Тус газрын Мөрдөн шалгах хэлтсийнхэн хүсэлтийг авч хэлэлцээд эл хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үндэслэлтэй гэж үзэж, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Улсын ерөнхий прокурорт өргөн барихад хүрсэн ч ийнхүү намрын чуулганыг хүлээх болсон байна.

Өөрөөр хэлбэл УИХ-ын намрын чуулган ирэх аравдугаар сард нээлтээ хийх хүртэл УИХ-ын гишүүн С.Баярцогтын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар УИХ-аас шийдвэр гаргахгүй гэсэн үг юм.

Түлхүүр үг:С.Баярцогтын асуудлыг намрын чуулганаар хэлэлцэнэ
Хуваалцах