Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

С.Буджав: Монголын баялгийг барьцаалан хөрөнгө босгосон бол орон нутагт нь тодорхой хэмжээний санхүүжилт хийх ёстой

Монгол Улсын газар доорх баялгийг гадаадын зах зээлд гарган хөрөнгө босгох тохиолдол цөөнгүй байдаг байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
С.Буджав: Монголын баялгийг барьцаалан хөрөнгө босгосон бол орон нутагт нь тодорхой хэмжээний санхүүжилт хийх ёстой
С.Буджав: Монголын баялгийг барьцаалан хөрөнгө босгосон бол орон нутагт нь тодорхой хэмжээний санхүүжилт хийх ёстой. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын газар доорх баялгийг гадаадын зах зээлд гарган хөрөнгө босгох тохиолдол цөөнгүй байдаг байна. Тухайлбал, Дундговь аймгийн зарим газар доорх баялгийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулан олон улсын мэргэжлийн аудитаар оруулж, гадаад зах зээлээс хөрөнгө оруулалт татсан тохиолдол хэд хэд байгаа юм байна.

Гэвч орон нутагт нь ямар нэгэн хөрөнгө, санхүүжилт ирэхгүй байгааг аймгийн ИТХ-ын дарга С.Буджав хэлж байна. Тиймээс хууль эрхзүйн орчинд нь анхаарах шаардлагатай байгааг тэрбээр онцоллоо.

Хуваалцах