С.Бямбадэлгэр: Хэн нэгний чихээрээ сонсохгүй байгаа бүхнийг сэтгэлд нь сонсгох нь миний мөрөөдөл
Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн дуу хоолой болж, чин сэтгэлээсээ тэдний төлөө амьдарч яваа нэгэн бүсгүйг бид онцолж байна.
Мэдээллийн алба

Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн дуу хоолой болж, чин сэтгэлээсээ тэдний төлөө амьдарч яваа нэгэн бүсгүйг бид онцолж байна. Дохионы багш гэх мэргэжлийг эзэмшээгүй ч, өөрийнхөө зүрх сэтгэлийг дагаж 20 гаруй жил хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дуу хоолой, илэрхийлэл, хамгийн дотны найз байж ирсэн энэ бүсгүйг дуу хоолойгоороо биш, сэтгэлээрээ дуулж болдгийг ч нийгэмд үлгэрлэж чадсан нэгэн гэдгийг бид баталж байна.


















