Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

С.Бямбацогт гишүүн Ерөнхий сайдад асуулга тавьжээ

Монгол Улсын өрийн хэмжээ сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд сөргөөр нөлөөлж болзошгүй эрсдэлтэй байдалд хүрээд байна.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
С.Бямбацогт гишүүн Ерөнхий сайдад асуулга тавьжээ
С.Бямбацогт гишүүн Ерөнхий сайдад асуулга тавьжээ. Зураг: МҮОНРТ

УИХ-ын гишүүн С.Бямбацогт өр, зээлийн асуудлаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт таван зүйл бүхий асуулга тавьжээ. Асуулгад "Монгол Улсын өрийн хэмжээ сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд сөргөөр нөлөөлж болзошгүй эрсдэлтэй байдалд хүрээд байна. Монгол Улсын нийт гадаад өр 2015 оны жилийн эцсийн байдлаар 21.6 тэрбум ам.долларт хүрч, ДНБ-д эзлэх гадаад өрийн хэмжээгээр дэлхийд хоёрдугаарт жагсах боллоо. Засгийн газрын гадаад, дотоод өрийн хэмжээ хурдацтай нэмэгдэн нэгдсэн төсвийн зээлийн үйлчилгээний төлбөрт 2011 оныхоос 25 дахин өсөж 932.5 тэрбум төгрөгт хүрээд байна" гэжээ.


Хуваалцах