С.Бямбацогт: Хар машинаар луйварддаг байсан бол одоо тойрог өөрчилдөг боллоо
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар сонгуулийн тойргийн асуудлыг хэлэлцэж байна.
Мэдээллийн алба

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар сонгуулийн тойргийн асуудлыг хэлэлцэж байна. Сонгуулийн ерөнхий хорооноос өчигдөр аймгуудад хэдэн мандат олгох талаарх тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан юм.
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд сонгуулийн тойрог хуваасан байдлыг Ардчилсан нам өөрийнхөө эрх ашигт нийцүүлсэн байдлаар гаргаж байна гэж үзэж буйгаа хэлж байна. Тухайлбал, Сонгуулийн ерөнхий хорооноос Ховд аймгийг гурван мандаттай байхаар оруулж ирсэн ч АН өөртөө ашигтай байдлаар хоёр мандаттай болгохыг ярилцсан гэсэн юм.


















