С.Бямбацогтын асуудлыг Халдашгүй байдлын дэд хороонд өгнө
Ингэснээр УИХ-ын гишүүн С.Бямбацогтын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудал ч яригдаж болох юм.
Мэдээллийн алба

Дөнгөж сая УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийлээ.
АН-ын гишүүд МАН-ыг улс орны эдийн засгийн байдал хүндрэлтэй байгаа энэ үед улс төрийн хямралыг гүнзгийрүүлэх хариуцлагагүй байдал үүсгэж буйд буруутгаж байгаа аж.
Мөн МАН-ыг нийгэмд "давхар дээл" гэсэн ойлголтыг тарааж түүгээрээ нийгэмд ашиг хонжоо олох гэж зүтгэж байна гэлээ.
АН-ын зүгээс Ерөнхийлөгчийн өргөн барьсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг орж ирсэн хэвээр нь дэмжиж байгаа гэдгээ мөн хэлсэн юм.
Үүнээс гадна МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт өнгөрсөн мягмар гарагт Засгийн газрын нэр бүхий 17 сайдад Санал хураалтад оролцохгүй байх тухай шаардах бичиг хүргүүлсэн. Дээрх шаардах бичиг нь Үндсэн хууль болон УИХ-ын тухай хуулийг зөрчсөнөөс гадна УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхэд нөлөөлсөн гэж үзэж байгаа аж. Мөн УИХ-ын гишүүн төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр бүрэн эрх нь эхлэх бөгөөд гишүүний бүрэн эрхийг хувь асуудлын зүгээс хязгаарлахыг хуулиар бүрэн хориглодог байна.
Тийм учраас АН-ын зүгээс МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтыг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороонд өгөхөөр болжээ. Ингэснээр УИХ-ын гишүүн С.Бямбацогтын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудал ч яригдаж болох юм.


















