Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

С.Дэмбэрэл: ИЗНН “Хамтарсан засгийн газар байгуулан ажиллах гэрээ”-ндээ тууштай байна

Тодруулбал ИЗНН-ын Улс төрийн зөвлөл өнгөрсөн бямба гарагт хуралдаж Шинэчлэлийн Засгийн газарт орж ажилласан хоёр жилийн хугацаанд гаргасан амжилт, төлөвлөсөн ажлууд болон манай улсын өнөөгийн нийгэм, эдийн замаг, улс төрийн нөхцөл байдлын тлааар мэдэгдэл болон дүгнэлт гаргасан байна.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
С.Дэмбэрэл: ИЗНН “Хамтарсан засгийн газар байгуулан ажиллах гэрээ”-ндээ тууштай байна
С.Дэмбэрэл: ИЗНН “Хамтарсан засгийн газар байгуулан ажиллах гэрээ”-ндээ тууштай байна. Зураг: МҮОНРТ

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр ИЗНН-ын Улс төрийн зөвлөлийн хурлын талаар танилцуулсан юм. Тодруулбал ИЗНН-ын Улс төрийн зөвлөл өнгөрсөн бямба гарагт хуралдаж Шинэчлэлийн Засгийн газарт орж ажилласан хоёр жилийн хугацаанд гаргасан амжилт, төлөвлөсөн ажлууд болон манай улсын өнөөгийн нийгэм, эдийн замаг, улс төрийн нөхцөл байдлын тлааар мэдэгдэл болон дүгнэлт гаргасан байна.

Улс орны эдийн засаг хүндэрсэн энэ хэцүү цаг үед Засгийн газрыг огцруулж, төрийг тогтворгүй байдалд оруулах нь зохисгүй үйлдэл гэдэгт тус намынхан саналаа нэгтгэсэн гэдгийг энэ үеэр дуулгалаа. Тиймээс ч ИЗНН “Хамтарсан засгийн газар байгуулан ажиллах гэрээ”-ндээ тууштай байж, Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааг эрчимжүүлж, тогтвортой ажиллахад улам их хувь нэмэр оруулж ажиллахаар болжээ. Үүнтэй уялдуулан 2012 оны сонгуулиар ИЗНН-аас УИХ-д сонгогдсон С.Дэмбэрэл, С.Оюун нарт улс төрийн тогтвортой үйл ажиллагааг бүх талаар дэмжин ажиллахыг үүрэг болгосон байна.

Тус нам нь Улс төрийн хүрээнд үүсээд буй ээдрээтэй хүнд хэцүү нөхцөл байдлыг фракцууд болон нам дамжсан бүлэглэл хоорондын эрх мэдлийн төлөөх улайрсан үйл ажиллагаанаас болсон гэж дүгнэсэн аж.

Хуваалцах