Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

С, Е ангилалтай мэргэшсэн жолооч нарыг нээлттэй ажлын байранд бүртгэж байна

Зам тээврийн хөгжлийн яам, улс хоорондын ачаа тээвэрлэдэг аж ахуйн нэгж байгууллагууд хамтран мэргэшсэн жолоочийн үнэмлэхтэй хүмүүсийг бүртгэж, ажилд авахаар болжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
С, Е ангилалтай мэргэшсэн жолооч нарыг нээлттэй ажлын байранд бүртгэж байна
С, Е ангилалтай мэргэшсэн жолооч нарыг нээлттэй ажлын байранд бүртгэж байна. Зураг: МҮОНРТ

Зам тээврийн хөгжлийн яам, улс хоорондын ачаа тээвэрлэдэг аж ахуйн нэгж байгууллагууд хамтран мэргэшсэн жолоочийн үнэмлэхтэй хүмүүсийг бүртгэж, ажилд авахаар болжээ. Тодруулбал, энэ сарын 6, 7-ны өдөр буюу пүрэв, баасан гарагт Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын нэгдүгээр давхарт 09:00-17:00 цагийн хооронд бүртгэх бөгөөд 37 аж ахуйн нэгж 450 нээлттэй ажлын байр санал болгох ажээ.



Ажил хайгчид С, Е ангилалтай мэргэшсэн жолооч байх шаардлага тавьж буй юм байна. Мөн бусад ангиллын жолооч бол ажил олгогч байгууллагатайгаа тохиролцож гэрээ байгуулсны үндсэнд ажил олгогч төлбөрийг дааж, Хөдөлмөрийн бирж дээр ажиллаж буй жолооны курсуудад суралцуулан цаашид ажилд авах юм байна. Суралцагч гэрээний дагуу ажилд орсны дараа сургалтын төлбөрөө цалингаасаа өгөх боломжтой аж. Жолооч нарыг нас харгалзахгүй ажилд авах бөгөөд хөдөө орон нутагт ажиллах боломжтой байх шалгуур тавьсан байна.

Хуваалцах