Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

С.Энхбат пауэрлифтингийн ДАШТ-ээс дөрвөн мөнгөн медаль хүртлээ

Тэрбээр үндсэн гурван төрөлд мөнгөн медаль хүртсэн амжилтаараа нийлбэр дүнгээр мөн мөнгөн медалийн эзэн болсон байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
С.Энхбат пауэрлифтингийн ДАШТ-ээс дөрвөн мөнгөн медаль хүртлээ
С.Энхбат пауэрлифтингийн ДАШТ-ээс дөрвөн мөнгөн медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Пауэрлифтингийн хэрэглэлтэй мастерс ангиллын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Канадын Сент Жонсын Ньюфаундленд хотод болж байна.

Тус тэмцээнд Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны гурван тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд өчигдөр М1 ангиллын 74 кг-ын жинд ОУХМ С.Энхбат суултын төрөлд 240 кг-ыг өргөж мөнгө, шахалтын төрөлд 155 кг-ыг шахаж мөнгө, таталтын төрөлд 240 кг-ыг өргөснөөр мөнгөн медаль хүртжээ.

Тэрбээр үндсэн гурван төрөлд мөнгөн медаль хүртсэн амжилтаараа нийлбэр дүнгээр мөн мөнгөн медалийн эзэн болсон байна.

Хуваалцах