Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

С.Эрдэнэ сайд консулаар томилогдоогүй

Өчигдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаас С.Эрдэнийг Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсын Сан Франциско хотод суух Ерөнхий консулаар томилох шийдвэр гарсан.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
С.Эрдэнэ сайд консулаар томилогдоогүй
С.Эрдэнэ сайд консулаар томилогдоогүй. Зураг: МҮОНРТ

Өчигдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаас С.Эрдэнийг Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсын Сан Франциско хотод суух Ерөнхий консулаар томилох шийдвэр гарсан. Энэхүү мэдээлэлтэй холбогдуулан зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд Содномзундуйн Эрдэнийг хэмээн андуурсан ташаа мэдээлэл цацагдсан юм.

Энэ талаар бид ХАХНХ-ын сайд С.Эрдэнээс тодруулахад, “Миний бие тийм албан тушаалд томилогдоогүй гэдгийг албан ёсоор мэдэгдье. Надтай адил нэртэй хүн томилогдсоныг зарим хүн мушгин бичиж байх шиг байна. Тэр томилогдсон хүн нь Салдангийн Эрдэнэ гэж хүн бий” гэсэн тайлбар өгсөн юм. Нэмж мэдээлэхэд, Ерөнхий консулаар томилогдсон С.Эрдэнэ нь УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн ах юм байна.

Хуваалцах