С.Эрдэнэ өөрийгөө шатаасантай холбогдуулан Р.Жигжид сайд мэдээлэл хийнэ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өнөөдөр компанийн удирдлагуудаа эсэргүүцэж өөрийгөө шатаахыг завдсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Мэдээллийн алба

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өнөөдөр компанийн удирдлагуудаа эсэргүүцэж өөрийгөө шатаахыг завдсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэрбээр компанийнхаа 203 ажилтныг өөр компани руу шилжүүлэх асуудлыг эсэргүүцэж буй гэдгээ мэдэгдэж байсан юм.
Ийм асуудал үүссэний дараа “Эрдэнэс-Тавантолгой” компанийн зүгээс албан ёсны тайлбар өгсөн хэвлэлийн хурлыг 15:00 цагаас зарлаад байсан ч хойшлогдсон. Харин Уул уурхайн сайн Р.Жигжид 16:00 цагаас энэ асуудаар мэдээлэл хийхээр болжээ. Албан эх сурвалжийн мэдээлснээр Р.Жигжид сайд олон хүмүүсийг цочирдуулсан дээрх хэрэг болон "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар мэдээлэл хийх юм байна. Түүнтэй хамт Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр мөн мэдээлэл хийнэ.
Нэмж мэдээлэхэд, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ажилчдыг Хятадын компанид шилжүүлэх гэж байгааг эсэргүүцэж буйгаа өмнө нь мэдэгдэж байсан юм. Компанийн ажилчдын мэдээлснээр тус компанийн Зүүн Цанхид Австралийн компани гэрээтээр олборлолт явуулдаг. Ажилчид нь хэдийгээр Австралийн компанийн дор ажилладаг ч “Эрдэнэс Тавантолгой” компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажил үүргээ гүйцэтгэдэг байсан аж. Харин компанийн удирдлагууд “Австралийн компани Монголоос гарч оронд нь Хятадын компани орсон учраас та нарыг Хятадын компани руу шилжүүлсэн” гэх тайлбарыг өгсөн гэсэн юм.


















