С.Эрдэнэбат: Ахмадуудыг тэтгэврийн зээлтэй, зээлгүй гэж ялгаварлаж болохгүй
Ахмадуудад түрүүлж байгалийн баялгаас хуваарилж хишиг хүртээх шийдвэр зөв. Гэхдээ зээлтэй, зээлгүй гэж тэднийг ялгаварлаж болохгүй. Өгөхөөр бол бүгдэд нь тэгш тараах хэрэгтэй
Мэдээллийн алба

Ахмадуудад түрүүлж байгалийн баялгаас хуваарилж хишиг хүртээх шийдвэр зөв. Гэхдээ зээлтэй, зээлгүй гэж тэднийг ялгаварлаж болохгүй. Өгөхөөр бол бүгдэд нь тэгш тараах хэрэгтэй. Зээлээ төлөх нь төлж, өөр зүйлд зарцуулах сонголтыг бүх ахмадад олгох нь зөв гэдгийг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд Ерөнхийлөгч С.Эрдэнэбат хэллээ.
Нийгмийн даатгалын сангаас 381 мянга гаруй ахмад тэтгэвэр авч байна. Тэдний 92 хувь нь Төрийн банк болон Хаан банкаар үйлчлүүлдэг. Одоогоор 231 мянга орчим ахмад 776 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлтэй байна.


















