Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

С.Ганбаатар гишүүн дэд сайд нарын орон тоог хасах санал гаргажээ

Улс орны эдийн засаг хүндрэлтэй байна хэмээн томьёолсон энэ үед төсвийг танахдаа ард түмний цалин тэтгэврийг танаж, татвар нэмэх бус харин улс төрчдөөс хэмнэлтийг эхлүүлэх ёстой хэмээн үзэх иргэд цөөнгүй байгаа.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
С.Ганбаатар гишүүн дэд сайд нарын орон тоог хасах санал гаргажээ
С.Ганбаатар гишүүн дэд сайд нарын орон тоог хасах санал гаргажээ. Зураг: МҮОНРТ

Энэ өдрүүдэд УИХ болон байнгын хороодоор төсвийн тодотголыг хэлэлцэж байгаа билээ. Улс орны эдийн засаг хүндрэлтэй байна хэмээн томьёолсон энэ үед төсвийг танахдаа ард түмний цалин тэтгэврийг танаж, татвар нэмэх бус харин улс төрчдөөс хэмнэлтийг эхлүүлэх ёстой хэмээн үзэх иргэд цөөнгүй байгаа.

Үүний дагуу УИХ дахь МАН-ын бүлэг бүлгийн гишүүд өчигдөр унааны зардлаа төсвөөс гаргуулалгүй өөрсдөө төлж байх санал гаргаж, үүнийгээ бүх гишүүдэд уриалсан. МАН-ын бүлгийн гишүүд сонгуульт хугацаагаа дуустал унааны зардлаа өөрсдөө төлнө гэдгээ ч мөн мэдэгдсэн.

Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар төсөв хэмнэхийн тулд улс төрийн албан хаагчдын төсвийг ядаж таван хувь хасах ёстой гэсэн саналыг гаргажээ. Үүнийг нь УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Д.Дэмбэрэл, Л.Эрдэнэчимэг нар дэмжсэн байна.

Хуваалцах