С.Ганбаатар ХҮН-ыг удирдана
Өчигдөр эхэлсэн Хөдөлмөрийн үндэсний намын ээлжит бус их хурал өнөөдөр үргэлжилж байна.
Мэдээллийн алба

Өчигдөр эхэлсэн Хөдөлмөрийн үндэсний намын ээлжит бус их хурал өнөөдөр үргэлжилж байна. 21 аймаг, есөн дүүргийн намын анхан шатны хороодын дарга, тэргүүлэгч, гишүүд болох 340 гаруй төлөөлөгч оролцож буй тус их хурлаар гаргасан чухал шийдвэрүүдийн нэг нь намын даргаар С.Ганбаатарыг сонгосон явдал байлаа.
Өнгөрөгч 12 дугаар сард “Үнэний дуу хоолой байж би зүтгэсэн. Одоо хүмүүсийн төлөө олон, олон сайн үр дүн гаргана. Энэ МАНАН-ын элит, хамаагүй завхарлуудыг таслан зогсоож, хазаарлах цаг нь болсон. Тусгаар тогтнолоо хамгаалж баталгаажуулахын тулд ХҮН-ыг сонгосон” хэмээн мэдэгдэж байсан түүнийг намын даргаар сонгохыг гишүүдийн 98 хувь нь дэмжсэн байна.
Намын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан С.Боргил дэд даргаар сонгогджээ.
.jpg)


















