С.Ганбаатар МАН-ынханд талархаж явдаг гэнэ
УИХ-ын гишүүн С.Ганбаатар 2012 оны сонгуулиар Дархан хотоос бие даан нэр дэвшин УИХ-д сонгогдсон чадалтай улс төрчдийн нэг. Тэрээр найман жилийн турш улс төрийн тэмцэлийн бүх л хэлбэрийг сонгож байсан удаатай.
Мэдээллийн алба

УИХ-ын гишүүн С.Ганбаатар 2012 оны сонгуулиар Дархан хотоос бие даан нэр дэвшин УИХ-д сонгогдсон чадалтай улс төрчдийн нэг. Тэрээр найман жилийн турш улс төрийн тэмцлийн бүх л хэлбэрийг сонгож байсан удаатай.
Тухайлбал хүүхэлдэй шатааж, гэр барьж, ордны хаалгыг таглаж байсан. Гэтэл өнгөрсөн жилийн сонгуулиар Өвөрхангай аймгийн 10 дугаар тойргоос АН-аас нэр дэвшсэн Г.Батхүү, Д.Зоригт нартай холбоотой маргааны үеэр УИХ-д нөлөөлөхөөр МАН-ынхан буйдан дээр эсэргүүцлийн бичиг барьж сууцгаасан билээ.
Үүнийг харсан С.Ганбаатар "Буйдантай жагсаж болдог арга зам"-ыг заасан МАН-ынханд маш их "талархаж байгаагаа" илэрхийлэхдээ "Ийм хялбар аргаар жагсаж болж байхад олон жил гадаа даарч хөрж, түүнээсээ болж өвчин тусч, зүдэрч явсанаа эргээд бодохоор би ч мөн тэнэг хүн юм аа гэж бодогдсон" гэж хэмээн нэгэн ярилцлагандаа дурьдсан байх юм.


















