С.Ганбаатар “Оюу толгой” –н ТУЗ-ийн гишүүдтэй уулзана
УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Д.Ганболд, Г.Тэмүүлэн, Ч.Отгочулуу нарт уулзалт ярилцлагын урилга хүргүүлжээ. Тэрбээр "Би олон нийт, эрдэмтэн, мэргэд, ажил хэрэгч хүмүүсийн туслалцаатайгаар төслийн баримт бичгүүдэд судалгаа, дүн шинжилгээ хийж, өөрөөр хэлбэл бичиг цааст
Мэдээллийн алба

УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Д.Ганболд, Г.Тэмүүлэн, Ч.Отгочулуу нарт уулзалт ярилцлагын урилга хүргүүлжээ. Тэрбээр "Би олон нийт, эрдэмтэн, мэргэд, ажил хэрэгч хүмүүсийн туслалцаатайгаар төслийн баримт бичгүүдэд судалгаа, дүн шинжилгээ хийж, өөрөөр хэлбэл бичиг цаастай ажиллаж ирсэн. Төслийг хэрэгжүүлэхэд биечлэн оролцож, бичиг баримттай ажиллах нь чиг нэг боловч хийх дүгнэлт, гаргах шийдвэр, илэрхийлэх арга зам нь зарим зүйл дээр нийлж, зарим нь өөр байсан. Энэ байдал нь монголчууд бидэнд эрх ашигтаа нийцсэн ижил үр дүн авч ирэхгүй, магадгүй дотроо зөрөлдөөнтэй мэт бусдад ойлголт төрүүлнэ. Тиймээс нүүр тулж уулзан, энэхүү төслийн цаашдын үр ашиг, монгол түмэндээ илүү өгөөжтэй байхын төлөө нэгэн үзүүрт сэтгэлийг барьж санал бодлоо чин сэтгэлээс ярилцаж, хуваалцах явдал юм" хэмээн тайлбарлалаа. Уулзалтыг ирэх сарын 8-ний өдрийн 13 цагт Төрийн ордоны VIP өрөөнд хэмээн товлосон бөгөөд уулзалтад хэвлэл мэдээллийнхнийг оролцуулахгүй гэнэ.
Урилгыг “Оюу толгой” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Д.Ганболд, Г.Тэмүүлэн , Ч.Отгочулуу нараас гадна “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн асан Н.Багабанди, П.Цагаан, Д.Ганболд, “Оюу толгой” төслийн хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн байгуулсан С.Баяр, С.Баярцогт, Л.Гансүх, Д.Зоригт нарт давхар хүргүүлэх гэнэ. УИХ-ын гишүүн С.Ганбаатар нь “Оюу толгой” ХХК-ийн улсын төсвийн өмнө хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаа байдал, Монгол Улсын Засгийн газартай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ болон түүний хэрэгжилтийн байдалтай танилцаж, дүгнэлт гаргах ажлын хэсгийн ахлагчийн хувиар тэдэнд ханджээ.


















