С.Ганбаатар: Тэтгэврийн нэмэгдэлд иргэд маш их бухимдалтай байна...
УИХ-ын гишүүн С.Ганбаатар цалин, тэтгэврийн нэмэгдлийн талаар үндэсний гурван талт хэлэлцээрийг гуравдугаар сард багтаан яаралтай хуралдуулахыг уриалсан мэдэгдлийн талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.
Мэдээллийн алба

УИХ-ын гишүүн С.Ганбаатар цалин, тэтгэврийн нэмэгдлийн талаар үндэсний гурван талт хэлэлцээрийг гуравдугаар сард багтаан яаралтай хуралдуулахыг уриалсан мэдэгдлийн талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “Засгийн газар, Ажил олгогч эздийн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн удирдлагууд Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийг яаралтай хуралдуулж, ил тод шуурхай хийх ёстой гэв. Мөн тэтгэвэр, тэтгэмж, цалингийн асуудлыг гурван талт хэлэлцээрээр дахин ярьж, асуудалд бодитой хандаж, судалгаа, тооцоонд үндэслэн хүрсэн үр дүнгээ олон нийтэд мэдээлэх ёстой.
Нийгэмд бий болсон баялгийг буцаагаад хуваарилдаг зарчим байдаг. Өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдээд байхад тэтгэвэр, тэтгэмж, хувийн хэвшилд ажиллаж байгаа нь нийгэм даяар бухимдахад хүргэж байна. Гурван талт хэлэлцээрийг ажиллуулж, эхлүүлэх шаардлагатайг уриалж байгаа. Тэтгэврийн нэмэгдэлд иргэд маш их бухимдалтай байна. Тиймээс тэтгэврийг нэмэх нь зөв байсан уу, хэдий хэмжээгээр нэмсэн энэ тооцоо судалгаа, үндэслэлтэй байна гэдгийг гурван талт хэлэлцээрээр хэлэлцэж, бодит мэдээллийг иргэдэд өгөх хэрэгтэй байна. Гурван талт хэлэлцээрийн удирдлагууд арчаагүй, сэтгэлгүй байна гэдгийг онцолж хэлмээр байна” гэлээ.


















