Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

С.Ганбаатарыг ХҮН-ын даргаас чөлөөлөгдөх ёстой гэв

Хөдөлмөрийн үндэсний намын гишүүд, дэмжигчид өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж, тус намын дарга С.Ганбаатарыг хууль бус шийдвэр гаргасан хэмээн мэдэгдлээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
С.Ганбаатарыг ХҮН-ын даргаас чөлөөлөгдөх ёстой гэв
С.Ганбаатарыг ХҮН-ын даргаас чөлөөлөгдөх ёстой гэв. Зураг: МҮОНРТ

Хөдөлмөрийн үндэсний намын гишүүд, дэмжигчид өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж, тус намын дарга С.Ганбаатарыг хууль бус шийдвэр гаргасан хэмээн мэдэгдлээ. Тэд С.Ганбаатар гишүүнийг дур мэдэн тушаал гаргаж, Хөдөлмөрийн үндэсний намын Ерөнхий нарийн бичгийн даргыг өөрчилсөн хэмээн үзэж байна.

Тодруулбал, энэ сарын тавны өдөр Хөдөлмөрийн үндэсний намын дарга С.Ганбаатар өөрийн дураар тушаал гаргаж, намынхаа Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржхандыг ажлаас нь чөлөөлж, оронд нь Н.Одонгуаг томилжээ. Уг нь намын дүрмэндээ Удирдах зөвлөлийн гишүүдийн хуралдаанаар хэлэлцсэний эцэст намын дотоод бүтцээ өөрчлөх ёстой байдаг аж. Тиймээс “Намын дарга энэ дүрмээ зөрчсөн” хэмээн тэд үзэж байна. Түүнчлэн намын зарим гишүүн “Ганбаатар даргыг албан ажлаасаа чөлөөлөгдөх ёстой” хэмээн үзэж байгаа аж. “Эцсийн шийдвэрийг намын гишүүдийн бүх хуралдаанаар гаргана” гэж тэд хэллээ.

Хуваалцах