Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Соёл, спорт

С.Жаргал Непалын хөлбөмбөгийн холбоонд сургалт орлоо

Тэрбээр тэмцээн зохион байгуулалт, шигшээ багийн үйл ажиллагаа болон багийн менежерийн үүрэг хариуцлагын тухай сургалтыг хариуцаж тус холбооны удирдлагууд болон нийт ажилчдад семинар орсон юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
С.Жаргал Непалын хөлбөмбөгийн холбоонд сургалт орлоо
С.Жаргал Непалын хөлбөмбөгийн холбоонд сургалт орлоо. Зураг: МҮОНРТ

МХБХ-ны Тэмцээн зохион байгуулах хэлтсийн дарга, FIFA, AFC Комиссар С.Жаргал AFC-гийн урилгаар Непалын хөлбөмбөгийн холбоонд онлайн сургалт удирдан зохион байгууллаа.

Тэрбээр тэмцээн зохион байгуулалт, шигшээ багийн үйл ажиллагаа болон багийн менежерийн үүрэг хариуцлагын тухай сургалтыг хариуцаж тус холбооны удирдлагууд болон нийт ажилчдад семинар орсон юм.

С.Жаргал нь Ази тивд зохион байгуулагддаг хөл бөмбөгийн бүхий л тэмцээн уралдаанд тоглолт зохион байгуулагчаар оролцож үзсэн топ комиссар билээ.

Хуваалцах