С.Жавхлан толгой шийр хуйхлаад янзтай
МУГЖ С.Жавхлан “Хар хархан харц” нэртэй шинэхэн дуугаа эхнэр Г.Эрдэнэчимэгтэйгээ хамтран дуулсан байна. Тэрээр монгол өв соёл, уламжлал, зан заншилыг хүндэтгэж үзэж, үүх түүхээ үргэлжид санаж явахуйн чухлыг залуусдааа сануулсаар ирсэн эрхэм дуучин энэ удаа ч тэр санаагаа орхисонгүй.
Мэдээллийн алба

МУГЖ С.Жавхлан “Хар хархан харц” нэртэй шинэхэн дуугаа эхнэр Г.Эрдэнэчимэгтэйгээ хамтран дуулсан байна. Тэрээр монгол өв соёл, уламжлал, зан заншилыг хүндэтгэж үзэж, үүх түүхээ үргэлжид санаж явахуйн чухлыг залуусдаа сануулсаар ирсэн эрхэм дуучин энэ удаа ч тэр санаагаа орхисонгүй.
Монгол айл гэрийн энгүүн тайван аж амьдралыг дүрслэн үзүүлсэн дууныхаа клипэнд толгой шийр хуйхлаад янзтай. Түүгээр зогсохгүй тус дууныхаа клипэнд маш сайхан хийц бүхий монгол дээлээр гангарсан байх аж.
Түүний эхнэр Г.Эрдэнэчимэг авьяаслаг дуучин төдийгүй айл гэрийн уран эзэгтэй гэдгийг хэн хүнгүй мэдэх билээ. Магадгүй тэрээр эхнэрийнхээ ур хийцээр гангараа байлгүй.
"Хар хархан харц" дуу нь МУГЖ С.Жавхлангийн "Хамаг Монгол" цомогт багтсан уран бүтээл юм. Ийнхүү хоёр хөөрхөн сөөвгөр охиноо хүртэл тоглуулсан энэ дууны клипийг сонордуулж байна.


















