Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

С.Ламбааг ЭМС-ын сайдаар томиллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэнд, спортын сайдаар С.Ламбааг томилуулах тухай саналыг хэлэлцэн, гишүүдийн 94.7 хувийн саналаар дэмжин баталлаа.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
С.Ламбааг ЭМС-ын сайдаар томиллоо
С.Ламбааг ЭМС-ын сайдаар томиллоо. Зураг: МҮОНРТ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэнд, спортын сайдаар С.Ламбааг томилуулах тухай саналыг хэлэлцэн , гишүүдийн 94.7 хувийн саналаар дэмжин баталлаа.

С.Ламбааг Засгийн газраас дэвшүүлж байгаа зорилтуудыг биелүүлэхээр ажиллах болон танхимын зарчмаар ажиллах чадвар, тухайн ажил, үүргийг гүйцэтгүүлэхэд хуримтлуулсан туршлага, удирдан зохион байгуулах чадвар, ажил хэрэгч чанарыг харгалзан үзсний дүнд сайдад дэвшүүлсэн гэдгээ хэлсэн юм.

Шинээр бүрэлдсэн парламент Засгийн газрын гишүүнээ томилдог. Тэгэхээр ирэх сонгуулийн дараа Эрүүл мэнд, спортын сайдаар өөр хүн сонгогдохыг үгүйсгэхгүй. Хэрэв тэгвэл С.Ламбаа ганц, хоёр сарын хугацаанд сайд хийсэн улстөрчдийн нэгээр нэрлэгдэх юм.

Нэмж мэдээлэхэд, өнгөрсөн мягмар гарагт Засгийн газраас Эрүүл мэнд, спортын сайдаар С.Ламбааг томилуулах тухай хүсэлтийг өргөн барьсан юм.

Хуваалцах