Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

С.Мэндсайхан: Увс аймагт сонгуулийн насны 3300 хүн шилжиж очсон байна

Бүртгэл стасистикийн газраас сонгуультай холбоотойгоор иргэдийн шилжилт хөдөлгөөний мэдээллийг танилцууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
С.Мэндсайхан: Увс аймагт сонгуулийн насны 3300 хүн шилжиж очсон байна
С.Мэндсайхан: Увс аймагт сонгуулийн насны 3300 хүн шилжиж очсон байна. Зураг: МҮОНРТ

Бүртгэл стасистикийн газраас сонгуультай холбоотойгоор иргэдийн шилжилт хөдөлгөөний мэдээллийг танилцууллаа. Улсын хэмжээнд дөрвөн аймаг руу иргэд хамгийн их шилжилт хөдөлгөөн хийсэн байна. Тодруулбал, Архангай аймаг руу 1341, Баянхонгор руу 2260, Увс руу 3300, Хөвсгөл руу 2985 сонгогч Улаанбаатараас шилжин очсон байна. Баянхонгор аймгийн хувьд 2260 сонгогчийн 1009 нь зөвхөн тус аймгийн есдүгээр тойрог руу шилжсэн бөгөөд эдгээр иргэдийн шилжилтийг хоёрхон нотариатч хийсэн байгаа нь ноцтой байгаа аж. Тус тойрогт МАН-аас Л.Элдэв-Очир, АН-аас Х.Баттулга, МАХН-аас А.Батдорж нар нэр дэвшиж байгаа билээ.

Архангай аймаг руу 1341, Баянхонгор руу 2260, Увс руу 3300, Хөвсгөл руу 2985 сонгогч Улаанбаатараас шилжин очсон байна.

Мөн Увс аймаг руу шилжсэн 3300 сонгогчийн 2000 гаруй зөвхөн 31 дүгээр тойрог руу шилжсэн бөгөөд уг тойрогт МАН-аас Д.Чойжилсүрэн, АН-аас О.Цогтгэрэл нар нэр дэвшиж байгаа юм. Эдгээр аймгууд руу шилжсэн иргэдийн мэдээлэл нотой, эргэлзээтэй байгаа гэдгийг Бүртгэл статистикийн ерөнхий газрын дарга С.Мэндсайхан хэллээ.

Хуваалцах