Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

С.Мэндсайханыг ҮСХ-ны даргаар улираан томилохыг гишүүд дэмжлээ

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан өнөө өглөө 10:00 цагт эхэлж Үндэсний статистикийн хорооны даргаар С.Мэндсайханыг улираан томилох асуудлыг хэлэлцлээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
С.Мэндсайханыг ҮСХ-ны даргаар улираан томилохыг гишүүд дэмжлээ
С.Мэндсайханыг ҮСХ-ны даргаар улираан томилохыг гишүүд дэмжлээ. Зураг: МҮОНРТ

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан өнөө өглөө 10:00 цагт эхэлж Үндэсний статистикийн хорооны даргаар С.Мэндсайханыг улираан томилох асуудлыг хэлэлцлээ. Өчигдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж С.Мэндсайханыг Үндэсний статискийн хорооны даргаар улираан сонгох саналыг УИХ-ын дарга З.Энхболд оруулсан нь гишүүдийн олонхийн саналыг авч чадсан юм.

Харин одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар С.Мэндсайханаас гишүүд асуулт асууж, саналаа хэлж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Ганбат ҮСХ-ны дарга С.Мэндсайханыг гурван сая дахь иргэн болон түүний чацуутнуудыг сайн тооцоолж гаргасан гэж бодож буйгаа хэллээ. Харин малын тоог хэр зөв гаргаж чадаж байгаа талаар болон манай улсын ядуу болон саятан иргэдийн талаарх мэдээллийг ҮСХ дээр гаргадаг талаар асуусан юм.

Харин нэр дэвшигч С.Мэндсайхан хувь хүний нууцтай холбоотой хэрэг учраас ҮСХ дээр саятан иргэдийн талаар ямар нэг мэдээлэл байдаггүй гэдгийг хэллээ. Мөн манай улсад хоёр жил тутамд түүвэр судалгааны аргаар ядуу иргэдийн судалгааг гаргадаг талаар танилцуулсан. Энэ мэтчилэн гишүүд асуулт асууж дууссаны дараа С.Мэндсайханыг Үндэсний статистикийн хорооны даргаар улираан сонгох талаар гишүүдээс санал асуулга явуулахад хуралдаанд оролцсон 46 гишүүний 42 нь буюу 91.3 хувийн саналаар дэмжигдлээ.

Чуулганаар үргэлжлүүлэн АТГ-ын дэд даргыг сонгох талаар хэлэлцэж байна.

Хуваалцах