Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

С.Моллай чансаагаа 700 оноогоор ахиуллаа

Тэрбээр аваргын төлөө 2020 оны Парисын Их дуулга, 2019 оны Ази-Номхон далайн орнуудын АШТ-ий мөнгөн медальт Узбекистаны Шарофиддин Болтабоевт ялагдсан.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
С.Моллай чансаагаа 700 оноогоор ахиуллаа
С.Моллай чансаагаа 700 оноогоор ахиуллаа. Зураг: МҮОНРТ

"Тель Авив-2021" Гранд Слам тэмцээний хоёр дахь өдөр Монгол Улсын тамирчин ДАШТ-ий алт, хүрэл медальт Сайд Моллай -81 кг-ын жинд мөнгөн медаль хүртснээр дэлхийн чансааны 700 оноо авч дансаа 3000 ам.доллароор ахиулсан юм.

Тэрбээр аваргын төлөө 2020 оны Парисын Их дуулга, 2019 оны Ази-Номхон далайн орнуудын АШТ-ий мөнгөн медальт Узбекистаны Шарофиддин Болтабоевт ялагдсан.

С.Моллай болон Монгол Улсын шигшээ багийн дараагийн тэмцээн энэ сарын 5-7-нд Узбекистаны нийслэл Ташкент хотноо болох Гранд Слам байх юм.

Энэ тэмцээнд манай улсаас 22 жүдоч оролцохоор мэдүүлгээ өгөөд байна.

Хуваалцах