С.Моллай ялж, Б.Ганхайч хасагдлаа
Харин энэ удаа олимпын дэвжээнд хянуур болгоомжтой барилдаж, өрсөлдөгчөө үүрэх мэх хийгээд дутуудахад нь тэвэрч эргээд цэвэр ялалт байгуулав.
Мэдээллийн алба

Монголын жүдоч Саид Моллай 81 кг-д эхний ялалтаа байгуулж, шөвгийн 16-д шалгарлаа. Тэрбээр Казахстаны залуу жүдоч, тивийн аваргын алт, мөнгөн медальт Дидар Хамзад өмнө нь хоёр удаа ялагдаж байв.
Харин энэ удаа олимпын дэвжээнд хянуур болгоомжтой барилдаж, өрсөлдөгчөө үүрэх мэх хийгээд дутуудахад нь тэвэрч эргээд цэвэр ялалт байгуулав.
Одоо Моллай шөвгийн наймд үлдэх эрхийн төлөө Азербайжаны залуу жүдоч Мурад Фатиевтэй барилдана. Хоёр бөх хоорондоо анх удаа таарч буй нь энэ юм.
Эмэгтэйчүүдийн 63 кг-д барилдсан Б.Ганхайч түүнтэй нэгэн зэрэг дэвжээнд гарч, Бразилын К.Куадрост хоёр вазари алдан ялагдаж, олимпын наадмыг орхилоо. Манай бөх хашир туршлагатай бразил жүдочийг өмнө нь нэг ялж байсан ч олимпын дэвжээнд тэрхүү амжилтаа бататгаж чадсангүй.


















